14:30 2025/07/08
Шагналаа авсныхаа дараа Д.Бямбацогт "Ерөнхийлөгч маань шагнасныхаа дараа "Чамаар ард түмэн их бахархаж байна. Олон уран бүтээл хийгээрэй" гэж хэлсэн. Би хичээнэ ээ. Шагнал авсныхаа дараа багш нарыгаа боддог юм байна. Би найруулагч Г.Доржсамбуу, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Лхасүрэн гэсэн агуу хүмүүсийн шавь. Багш нар маань шавийгаа тэнгэрээс харж байгаа болов уу. Хүмүүс намайг их удаж шагналаа авлаа гэж их ярьж байна. Гэхдээ багш нар маань уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй гэж хэлдэг байсан. Тэнгэрт байгаа ээж, аав хоёр минь "Миний хүү олонтойгоо яваарай" гэж үргэлж захидаг байлаа. Энэ захиасыг нь биелүүлж явна" гэж ярилаа.
13:28 2025/07/08
Төрийн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарим хүнд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Урлагийн салбараас соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолтой болов.
Д.Бямбажав нь 1976 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. “Ноён Солиот”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Шарталт”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Шүүдэр дундуур”, “Миний хүүтэй гэрлээч“, “Сумын атаман”, “Тал нутгийн зомби”, “Сахиулсан тэнгэр”, “Бүү март”, “Улаан эрэг”, “Нарны өнгө” гэх мэт жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон.
Тэрбээр 1988 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн Кино Урлагийн факультетад элсэн орж, 1992 онд Соёл Урлагийн Их Сургууль болсных нь дараа төгссөн анхны жүжигчдийн нэг юм.
14:30 2025/07/08
Шагналаа авсныхаа дараа Д.Бямбацогт "Ерөнхийлөгч маань шагнасныхаа дараа "Чамаар ард түмэн их бахархаж байна. Олон уран бүтээл хийгээрэй" гэж хэлсэн. Би хичээнэ ээ. Шагнал авсныхаа дараа багш нарыгаа боддог юм байна. Би найруулагч Г.Доржсамбуу, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Лхасүрэн гэсэн агуу хүмүүсийн шавь. Багш нар маань шавийгаа тэнгэрээс харж байгаа болов уу. Хүмүүс намайг их удаж шагналаа авлаа гэж их ярьж байна. Гэхдээ багш нар маань уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй гэж хэлдэг байсан. Тэнгэрт байгаа ээж, аав хоёр минь "Миний хүү олонтойгоо яваарай" гэж үргэлж захидаг байлаа. Энэ захиасыг нь биелүүлж явна" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!