Уншиж байна ...
Зураг
Зураг

Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан билээ.

Тэдний нэг нь Хэт Холын Зайн Гүйлтийн Холбооны тэргүүн, дэлхийн аварга Бямбаагийн Буджаргал байв. Түүнийг биеийн тамирын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнаж байгаа аж.

Б.Буджаргал нь хөнгөн атлетикийн спортоор 27, хэт холын зайн марафоноор 14 жил хичээллэж буй юм.  

OSZAR »